“Unidentified flying object” буюу “Үл танигдах нисдэг биет” байдаг эсэх талаар Дэлийн хоёр дугаар дайны дараахан хүн төрлөхтөн судлаж эхэлсэн байна. Анхлан цэрэг дайны зорилгоор тухайн үеийн Америк, СССР, Герман зэрэг орнууд судлаж эхэлжээ. 1945 оны хавар Германы тусгай салаа Төвдийн өндөрлөгт ямар нэгэн биет, үл дийлдэх зэвсэг хайж байгаа тухай мэдээлэл Америк, СССР ын армийн удирдлагуудад хүрсэнээр “Нисдэг таваг” судалгааны ажил үндсэндээ шинжлэх ухаанч, бодит төсөөлөл, арга замаар өнөөг хүртэл хөгжсөн гэж хэлж болохоор байна.
Хэдийгээр “Үл танигдах нисдэг биет” ын хачирхалтай , сонин судалгааны ажил, мэдээлэлтэй хүн төрлөхтөн 20 р зууны дунд үеэс танилцаж эхэлсэн боловч үлгэр домог, түүх судар, шашин, утга зохиол , урлаг, шинжлэх ухаан гэх мэт соёлын бүх хэлбэрт ” Нисдэг таваг оршин байдаг эсэх, оршин байдаг бол хэрхэн аж төрдөг, хүн төрлөхтөнд занал хийлэх эсэх, Пирамидыг барьсан уу ? , Эртний Маяа омогтой харилцаатай байсан уу? , Алтан хот Элдорадо үнэхээр байдаг уу ?” зэрэг асуултууд шингэсэн байх юм.
Эртний Хятадын Сүн династийн үеийн судар бичигт “Үл танигдах нисдэг биет” ийн тухай тэмдэглэн үлдээсэн байдаг бол бүр сүүлд 1947 онд Америкийн бизнесмен Арнолд хагас саран хэлбэртэй нисдэг биетийн зургийг олон нийтэд танилцуулан түүнийгээ “Нисдэг таваг”, Үл танигдах нисдэг биет” зэргээр нэрлэснээр цаашид Америк, Швед зэрэг орнууд “Нисдэг таваг” судалгааны хүрээлэнгүүд байгуулан ажиллаж эхэлжээ. Эдгээрээс хамгийн том нь “Цэнхэр ном төсөл” буюу “Америкийн Нисэх Хүчин” ий санхүүжилтээр байгуулагдсан цэрэг дайны зорилготой судалгааны баг. Тухайн үедээ анхаарлын төвд байсан уг аварга том судалгааны хүрээлэн 22 жилийн хугацаанд ажилласан бөгөөд санхүүжилт нь зогссоноор хаалгаа барьсан түүхтэй .
Ерөөсөө прагматик ашиггүй байсан ч байж болох талтай. Сүүлд “Цэнхэр ном төсөл” ийн үр дүн судалгааны ажлийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулсан боловч энэ нь төдийлөн хангалттай бус байсаныг зарим орны зурхайч, ид шидтэнгүүд буруу шааж байсан байна лээ.
Ер нь “Үл үзэгдэгч нисдэг биет”, “Харь гаригынхан” ы талаар бидний хандах хандлага өнгөрсөн эрин үеэс эрс өөрчлөгдсөн ба танин мэдэхүйн шинжтэй энэ асуулт шинжлэх ухаан хөгжих тусам улам бүр олон нийтийн анхааралд байх тухай манай гаригын ухаантан Стивен Хопкин хэлжээ. Ухаандаа дундад зуунд “Нисдэг таваг” битгий хэл Нисэх онгоцны тухай ярьсан хүн Чөтгөртэй нөхцөгч, Нийгмээс урван тэрслэгч болдог байсан ба “Хүн яагаад нисэж болдоггүй, Тэнгэрт түгсэн үй түмэн одны цаана амьдрал байдаг уу ?” зэрэг асуултанд хариулах гэсэн өчүүхэн оролдого нь цаазын тавцанд авчирдаг үе байсан ажгуу.
Өнөөгийн эрин үед мэдээж өөр. Электрон тоглоом, кино урлаг хөгжим, бизнесс гэх мэт орин үеийн дэлхийн нийтлэг соёл “Нисдэг таваг” , “Харь гаригийнхан” ийг бараг хүлэн зөвшөөрчихсөн. Одоо хэн ч гайхахгүй. Шинжлэх ухааны уран зөгнөл, Уран зөгнөлт зохиолчид, Холлиувудын ач гавьяа гэлтэй.
Харин хаана , хэзээ, хэн, яаж , ямар учираас , яагаад гэсэн түмэн асуулт өнгөрсөн үеийнхэний нэгэн адил тайлагдаагүй хэвээр байгаа нь над мэтийн сониуч , хүний нийгмээс өөр амьдрал оршин байдагт итгэдэг хэсэг бүлэг хүмүүсийн бас нэгэн мөрөөдөл болж үлджээ.